ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО
Манай компанийн Хүний нөөцийн менежментийн бодлогын гол суурь концепц нь сургалт хөгжил, ур чадварт суурилсан ажлын байранд ажиллуулах, карьер өсөх өргөн боломжоор хангах юм. Бид ажилтнуудынхаа ур чадварыг хөгжүүлэх, мэргэшүүлэхэд ихээхэн анхаарч, тухайн ажилтны дур сонирхол, суурь авьяас чадварт нийцүүлэн тохирох ажлын байранд хөрвүүлэн ажиллуулж, хариуцлагатай, үнэнч шударга зарчмыг дээдлэн, үр дүнд суурилсан цалин урамшууллын бодлого барьдаг. Манай ажилтнууд ажлын байрны өргөн сонголттойгоор богино хугацаанд мэргэжлийн болон ерөнхий ур чадвараа ихээхэн сайжруулж, хурдацтай өсөн дэвжиж, МУ болон ОУ-ын байгууллагатай мөр зэрэгцэн, хөгжил цэцэглэлтийг хамтдаа бүтээдэг.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ


Анкетын сонгон шалгаруулалт нь та тухайн ажлын байранд тохирох эсэх эхний шалгаруулалт юм. Шалгаруулалтыг компанийн Хүний нөөцийн ажилтан болон тухайн ажлын байрны Удирдлагууд хийнэ. Анкетын сонгон шалгаруулалтын шийдвэрийг таны анкет бөглөсөн компанийн Хүний нөөцийн ажилтан мэдэгдэх болно.
Та анкет бөглөхдөө дараах зүйлсийг анхаараарай:
• Анкетын дээд хэсэгт байрлах САНАМЖ-ийг сайтар уншиж танилцаарай.
• Ажлын байранд тавигдах шаардлагад таны ур чадвар, туршлага тохирч байгаа эсэхийг нягтлах
• Хэрэв та шинэ төгсөгч бөгөөд ажлын туршлагагүй бол суралцаж байх хугацаандаа гүйцэтгэсэн курсын ажил, судалгааны ажил, үр дүнгийн талаар оруулаарай.
• Хэрэв та удирдах түвшний ажил эрхэлж байсан бол ажлын туршлага хэсэгтээ хэдэн хүнтэй баг удирдаж байсан болон ажлын цар хүрээний талаар дурдаарай.
Ярилцлагыг компанийн Хүний нөөцийн ажилтан болон тухайн ажлын байрны Удирдлага хамтран хийх бөгөөд ажлын байрны онцлогоос хамаарч хэд хэдэн удаагийн ярилцлага хийж болно. Ярилцлагын үе шатны шийдвэрийг Хүний нөөцийн ажилтан ярилцлагаас хойш ажлын 5 өдөрт багтаан танд мэдэгдэнэ.
Нэмэлт сонгон шалгаруулалт
Компани болон ажлын байрны онцлогоос шалтгаалан зарим ажлын байруудад нэмэлт сонгон шалгаруулалт явагддаг. Нэмэлт сонгон шалгаруулалт нь мэргэжлийн шалгалт авах, гэрийн даалгавар өгөх, илтгэл танилцуулга бэлдэх зэрэг хэлбэрээр явагдаж болно.
Сонгон шалгаруулалтын өмнөх үе шатууд явагдаж дууссанаар компанийн Хүний нөөцийн ажилтан, удирдлагууд нэгдсэн шийдвэр гаргана. Хүний нөөцийн ажилтан танд эцсийн шийдвэрийг танилцуулна.
Та сонгон шалгаруулалтын аль ч үе шатанд Хүний нөөцийн ажилтантай холбогдон сонирхсон асуултаа асууж болно.