ЭНТО ХХК нь анх 1998 онд үүсэн байгуулагдсан. Өдгөө бид Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлд тасралтгүй 25 жил ажиллан, 170 гаруй ажилтан, 14 сүлжээ эмийн сан, 1 эм ханган нийлүүлэх төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө мэргэжлийн ёс зүйг баримтлан, чанар аюулгүй байдлыг ханган ажилласаар байна.
Манай компани нь Улаанбаатар хот болон 21 аймгийн эмнэлэг, эмийн сангуудтай харилцахын зэрэгцээ улсын болон хувийн эмнэлгүүдэд дэлхийд тэргүүлэгч орнуудаас импортлосон эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг түгээх үйл ажиллагааг холбогдох мэргэжлийн стандарт шаардлагын дагуу хийж гүйцэтгэдэг.
Бид олон улсын харилцаагаа өргөжүүлж 20 гаруй орны үйлдвэрлэгчээс 2000 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг импортлохоос гадна эх орны бусад компаниудтай хамтран ажиллаж 3600 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлд нийлүүлж, харилцагч, хэрэглэгч нартаа жигд хүртээмжтэйгээр түгээж, үйл ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлэн тэлсээр байна.
Бид олон улсын харилцаагаа өргөжүүлж Англи, Швейцари, ХБНГУ, Итали, Австри, ОХУ, Словени, Польш, Латви, Беларусь, Турк, БНСУ, БНХАУ, БНЭУ, Пакистан гэх мэт орны нэр хүндтэй үйлдвэрүүд болох Acino swiss, Alphen pharma, Berlin chemi, Stada arznaimetl, Zambon, Randox, Feron, Geropharm Polisan, Kras pharma, Сотексфарм, КРКА, Olainfarm, Crescent pharm, Nephron Pharmaceuticals, Sanochemia Pharmazeutika, SK Plasma, Dai Han Pharma, Hankook Korus, Ildong Pharmaceutical, Shin Poong Pharm, Livealth Biopharma, CSPC, Sinopharma, Brawn laboratories гэх мэт үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагч, хэрэглэгч нартаа жигд хүртээмжтэйгээр хүргэж байна. Мөн лабораториудын чанар стандартыг сайжруулах ажилд хувь нэмрээ оруулах зорилго тавихийн зэрэгцээ 2022 онд олон улсын GDP болон ISO 9001 2014 стандартын шаарлага хангасан эм барааны зориулалтын агуулах болон гаалийн баталгаат агуулахтай Логистикийн цогцолбор төв байгуулах төслийг эхлүүлээд байна.