Компанийн танилцуулга

КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

ЭНТО ХХК нь анх 1998 онд үүсэн байгуулагдсан. Өдгөө бид Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлд тасралтгүй 25 жил ажиллан, 170 гаруй ажилтан, 14 сүлжээ эмийн сан, 1 эм ханган нийлүүлэх төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө мэргэжлийн ёс зүйг баримтлан, чанар аюулгүй байдлыг ханган ажилласаар байна.
Манай компани нь Улаанбаатар хот болон 21 аймгийн эмнэлэг, эмийн сангуудтай харилцахын зэрэгцээ улсын болон хувийн эмнэлгүүдэд дэлхийд тэргүүлэгч орнуудаас импортлосон эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг түгээх үйл ажиллагааг холбогдох мэргэжлийн стандарт шаардлагын дагуу хийж гүйцэтгэдэг.
Бид олон улсын харилцаагаа өргөжүүлж 20 гаруй орны үйлдвэрлэгчээс 2000 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг импортлохоос гадна эх орны бусад компаниудтай хамтран ажиллаж 3600 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлд нийлүүлж, харилцагч, хэрэглэгч нартаа жигд хүртээмжтэйгээр түгээж, үйл ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлэн тэлсээр байна.
Бид олон улсын харилцаагаа өргөжүүлж Англи, Швейцари, ХБНГУ, Итали, Австри, ОХУ, Словени, Польш, Латви, Беларусь, Турк, БНСУ, БНХАУ, БНЭУ, Пакистан гэх мэт орны нэр хүндтэй үйлдвэрүүд болох Acino swiss, Alphen pharma, Berlin chemi, Stada arznaimetl, Zambon, Randox, Feron, Geropharm Polisan, Kras pharma, Сотексфарм, КРКА, Olainfarm, Crescent pharm, Nephron Pharmaceuticals, Sanochemia Pharmazeutika, SK Plasma, Dai Han Pharma, Hankook Korus, Ildong Pharmaceutical, Shin Poong Pharm, Livealth Biopharma, CSPC, Sinopharma, Brawn laboratories гэх мэт үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагч, хэрэглэгч нартаа жигд хүртээмжтэйгээр хүргэж байна. Мөн лабораториудын чанар стандартыг сайжруулах ажилд хувь нэмрээ оруулах зорилго тавихийн зэрэгцээ 2022 онд олон улсын GDP болон ISO 9001 2014 стандартын шаарлага хангасан эм барааны зориулалтын агуулах болон гаалийн баталгаат агуулахтай Логистикийн цогцолбор төв байгуулах төслийг эхлүүлээд байна.

180

Ажилчдын тоо

3000

Эмийн нэр төрөл

15

Салбар эмийн сан

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

zahiral-768x526

ЭНТО ХХК-тай хамт байгаа таны энэ өдрийн амар амгалан эрэн мэндчилье!
Манай компани 1998 онд үүсэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл Монгол улсын Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 25 жил ажилласан байна.
Бид шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилт дээр тулгуурлан бүтээгдсэн, эмчилгээний өндөр идэвхтэй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг импортлон, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулж байгаадаа үргэлж таатай байдаг.
Бид хамтран ажилладаг гадаад болон дотоодын байгууллага, харилцагч, хэрэглэгчдийнхээ найдвартай, итгэл хүлээсэн компани байх зорилтыг тавин ажилласаар ирсэн.

Хүний амьдарлын эрхэм зүйлийн нэг болох эрүүл мэндийн төлөө гэсэн нэгэн зорилгын дор ЭНТОчууд бид нэгдэж чадсан. Бид хийж буй ажил бүхэндээ сэтгэлээ шингээж, хамтран ажилладаг бизнесийн түншүүд, харилцагч нараа ямагт хүндэтгэж, Монгол Улсынхаа эрүүл мэндийн салбартаа манлайлагч хамт олон байх болно.
Та бүхэнд хамт олныхоо нэрийн өмнөөс үргэлж баярлаж явдагаа илэрхийлэхийн ялдамд, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн

ЭНТО ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч. Эрдэнэтуяа

АЛСЫН ХАРАА

ҮНДЭСНИЙ эрх ашгийг  дээдэлсэн

САЛБАРЫН хөгжилд хувь нэмрээ оруулсан

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЭРГҮҮЛЭГЧ байгууллага болно

ЭРХЭМ ДЭЭДЛЭХ ЗОРИЛГО

ЭРХЭМ хэрэглэгч, түнш, ажилтнуудын

НАНДИН хамтын ажиллагаан дээр үндэслэсэн

ТЭНГЭРЛЭГ

ОРШИХУЙ

ЗОРИЛГО

Эрүүл мэндийн Найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгчиддээ Итгэл, сэтгэлийн угаас Хүндэтгэлтэй харилцаагаар хүргэх

ҮНЭТ ЗҮЙЛС

Эерэг хандлага …

Хүндэтгэлтэй харилцаа …

Он цагийн хэлхээс

"ЭНТО" ХХК үүсгэн байгуулагдсан.

1998

"ЭНТО" ХХК үүсгэн байгуулагдсан.

1998

ЭНХТ болон эмийн сан байгуулагдсан

2000

ЭНХТ болон эмийн сан байгуулагдсан

2000

ЭНТО Сүлжээ эмийн сангийн эхлэл тавигдсан

2004

ЭНТО Сүлжээ эмийн сангийн эхлэл тавигдсан

2004

ЭНТО эмийн сангийн 5 дахь салбараа нээсэн.

2006

ЭНТО эмийн сангийн 5 дахь салбараа нээсэн.

2006

Шилдэг татвар төлөгчөөр шалгарсан

2008

Шилдэг татвар төлөгчөөр шалгарсан

2008

Үндэсний тэргүүлэгч ажил олгогчоор шалгарсан

2010

Үндэсний тэргүүлэгч ажил олгогчоор шалгарсан

2010

Шилдэг ЭХНТ-өөр шалгарсан

2014

Шилдэг ЭХНТ-өөр шалгарсан

2014

Шилдэг татвар төлөгчөөр шалгарсан

2016

Шилдэг татвар төлөгчөөр шалгарсан

2016

Олон улсын стандарт бүхий эм барааны агуулах ашиглалтанд оруулсан.

2019

Олон улсын стандарт бүхий эм барааны агуулах ашиглалтанд оруулсан.

2019

"ЭНТО ФАРМ" салбар компани байгуулагдсан.

2020

"ЭНТО ФАРМ" салбар компани байгуулагдсан.

2020

Эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэглсийг импортлож эхэлсэн.

2021

Эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэглсийг импортлож эхэлсэн.

2021

ЭНТО эмийн сангийн 15 дахь салбар нээгдэж, Англи улсын Рандокс компаний албан ёсны төлөөлөгч болж лаброторийн урвалж оношлуурыг импортлож эхэлсэн.

2021

ЭНТО эмийн сангийн 15 дахь салбар нээгдэж, Англи улсын Рандокс компаний албан ёсны төлөөлөгч болж лаброторийн урвалж оношлуурыг импортлож эхэлсэн.

2021
Invert Background