Эмзүйн өндөр мэдлэг
Эм зүйч, эм найруулагч нар маань мэргэжлийн болон харилцаа, үйлчилгээний сургалтад тогтмол хамрагддаг.
Энто Фарм ХХК нь ЭНТО ГРУПП-ийн охин компани бөгөөд Улаанбаатар хотод 20 салбар эмийн сантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанартай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хүргэх нь бидний зорилго.
Бид үйлчлүүлэгчдэдээ шаардлагатай бүтээгдэхүүнээ хамгийн хялбар, түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлсэн. Мэргэжлийн эм зүйчдийн зөвлөгөө, найдвартай бүтээгдэхүүн, тав тухтай орчин бүхий салбаруудаараа дамжуулан өдөр бүр олон мянган хүнд эрүүл мэндийн хэрэгцээгээ хангахад нь тусалдаг.
Эм зүйч, эм найруулагч нарынхаа мэдлэг боловсролд ихээхэн анхаарч, мэргэжлийн болон харилцаа, үйлчилгээний сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг.
Иргэн бүрт чанартай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эмзүйн тусламж үйлчилгээг ойр, хүртээмжтэй хүргэх.
ЭНТО ГРУПП-ийн эрүүл мэндийн салбарт хуримтлуулсан 27 жилийн туршлага, итгэлцэлд тулгуурлан бид хэрэглэгчиддээ хамгийн ойр байх сүлжээг хөгжүүлсээр байна.
ЭНТО ГРУПП-ийн нийтлэг үнэт зүйлс нь салбар бүрийн өдөр тутмын үйлчилгээний суурь болдог.
Харилцагч, хэрэглэгч бүртээ үргэлж чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийг зорьдог.
Ажилтан, харилцагч бүрийн санаа, дуу хоолой үнэ цэнтэй. Нээлттэй байдал бол хамтын хөгжлийн түлхүүр.
Нийгэм, үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, салбарын хөгжилд хувь нэмэр оруулна.
Үйлчилгээ болон үйл ажиллагаандаа шинэчлэлийг тасралтгүй нэвтрүүлж, үнэ цэнийг улам нэмэгдүүлдэг.
Өдөр бүр олон мянган хүнд эрүүл мэндийн хэрэгцээгээ хангахад нь туслахдаа бид эдгээр зарчмыг баримталдаг.
Эм зүйч, эм найруулагч нар маань мэргэжлийн болон харилцаа, үйлчилгээний сургалтад тогтмол хамрагддаг.
Цэвэр, гэгээлэг салбаруудад хэрэгтэй бүтээгдэхүүнээ хялбар, түргэн шуурхай аваарай.
Группын нэгдсэн агуулах, түгээлтэд тулгуурласан чанарын баталгаатай бүтээгдэхүүн.
Үйлчлүүлэгч бүрийг хүндэтгэлтэй хүлээн авч, хэрэгцээг нь сонсож ойлгоно.
ЭНТО ГРУПП нь 20 улсын 80 гаруй үйлдвэрлэгчтэй онцгой эрхийн болон дистрибьютерийн гэрээгээр хамтран ажиллаж, 3600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монгол орон даяар түгээдэг. Энто Фарм нь группын агуулах, түгээлтийн нэгдсэн тогтолцоонд тулгуурлан чанартай бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлдэг.
Манай эм зүйчид эмийн хэрэглээ, бүтээгдэхүүний сонголтын талаар танд туслахад бэлэн.