Хамт олон, хамтын ажиллагаа
Ажилтан бүрийн хувьд эерэг ажлын орчин, мэргэжлийн дэвшил, тогтвортой хөгжлийг бид хамтдаа бүтээдэг.

хөгжил
Хүний нөөцийн бодлого
Манай компанид хүн бүр өөрийн авьяас, ур чадвараа бүрэн ашиглан чөлөөтэй ажиллах боломжтой. Бид ажилтнуудаа ур чадвар, сонирхолд нь тохирсон ажлын байранд томилон үнэ цэнийг хамтдаа бүтээдэг.
- 01Тохирсон ажлын байрУр чадвар, сонирхол, авьяаст нь нийцүүлэн ажилтнаа зөв томилон, бүтээмжтэй, өндөр гүйцэтгэлтэй ажиллахад анхаардаг.
- 02Шударга үнэлгээҮүрэг, хариуцлагыг тодорхой хуваарилж, гүйцэтгэлийг бодитой, тэгш үнэлдэг тогтолцоо хэрэгжүүлдэг.
- 03Үр дүнд суурилсан урамшуулалХөдөлмөрийн үнэ цэнийг бодитойгоор үнэлж, урт хугацаанд тогтвортой, идэвхтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг.
- 04Тасралтгүй хөгжилЭм зүйч, эм найруулагч болон бусад ажилтнуудынхаа мэргэжлийн болон харилцаа, үйлчилгээний ур чадварыг тогтмол сургалтаар шат дараатай хөгжүүлдэг.
- 05Эерэг хамт олонХүндэтгэл, ойлголцол, бүтээлч уур амьсгалаар баялаг байгууллагын соёлыг эрхэмлэнэ.
Яагаад ЭНТО ФАРМ гэж?
Бид ажилтнууддаа өсөн дэвжих тэгш боломж, өрсөлдөхүйц урамшуулал, группын хэмжээнд салбар дамнан ажиллах хөгжлийн замналыг санал болгодог.
- Гүйцэтгэлд тулгуурласан урамшууллын тогтолцоо
- ЭНТО ГРУПП-ийн бусад салбарт хөрвөн ажиллах боломж
- Ажилтан бүрт өсөн дэвших адил тэгш боломж
- Өрсөлдөхүйц цалин урамшуулал
- Ажиллах таатай орчин
- Чадварлаг, мэргэжлийн, нөхөрсөг хамт олон
Манай багт нэгдэх 6 алхам
Бид ажлын байранд хамгийн тохиромжтой нэр дэвшигчийг сонгох олон шатлалт шалгаруулалтыг нээлттэй, шударга байдлаар зохион байгуулдаг.
- 01
Ажлын байр зарлах
Байгууллагын хэрэгцээ, шаардлагад нийцсэн ажлын байрыг зарлаж, чадварлаг мэргэжилтнүүдийг багтаа урина.
- 02
Анкет хүлээн авах
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй ажил горилогчдын анкетыг хүлээн авч, мэдээллийг нууцлалтайгаар бүртгэнэ.
- 03
Анкетын шалгаруулалт
Анкетыг нягтлан шалгаж, шаардлагад нийцсэн нэр дэвшигчдийг дараагийн шатанд урина.
- 04
Анхан шатны ярилцлага
Сонгогдсон нэр дэвшигчдийн ур чадвар, ажилд тохирох байдлыг үнэлэх эхний ярилцлагыг зохион байгуулна.
- 05
Хоёрдугаар шатны ярилцлага
Анхан шатанд тэнцсэн нэр дэвшигчдийг удирдлагатай уулзуулж, ажилд тохирох байдлыг илүү нарийвчлан үнэлнэ.
- 06
Ажлын санал хүргүүлэх
Тэнцсэн ажил горилогчид ажлын санал хүргүүлж, гэрээ байгуулан манай багийн нэг хэсэг болно.
Манай хамт олонд нэгдээрэй
Нээлттэй ажлын байрууд болон анкет илгээх заавартай Zangia.mn дээр танилцаарай.
